Өнөөдөр элсэлтийн шалгалт өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр элсэлтийн шалгалт өгөхгүй

Улс орон даяар энэ сарын 15-аас элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. Улсын хэмжээнд 37800 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Гэвч эхний өдрийн монгол хэлний шалгалтаа цөөнгүй хүүхэд өгч чадаагүй юм. Аль сургуульд элсэлтийн шалгалт өгөх нь ойлгомжгүй, сургуулиас сургуулийн хооронд явснаас ийм явдал боллоо гэж сурагчид тайлбарлаж байгаа.

Өнөө жил элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн залуусын 36207 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөгчид байгаа юм.

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр элсэлтийн шалгалт авахгүй. Харин маргааш өдрөөс хуваарийн дагуу элсэлтийн шалгалт үргэлжлэх юм байна.

2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сар/өдөр

Цаг

Шалгалт

06 дугаар сарын 15

12:00 – 13:40

Монгол хэл бичиг

06 дугаар сарын 16

10:00-11:20

Монгол улсын түүх

13:00-14:40

Хими

16:00-17:20

Англи хэл

06 дугаар сарын 18

08:30-09:50

Газар зүй

11:30-13:10

Математик

14:30-15:50

Биологи

17:00-18:20

Монгол хэл

06 дугаар сарын 19

08:00-09:40

Физик

11:30-12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40

Орос хэл

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж