Путин Оросын эдийн засгийн уналтын төгссөнийг мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Путин Оросын эдийн засгийн уналтын төгссөнийг мэдэгдэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн уналтыг Орос даван гарсныг мэдэгдлээ. Тэр үнэлгээг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга (ПМЭФ) дээр хөрөнгө оруулагчдын нийгэмлэгийн төлөөлөгч нартай уулзахдаа Путин мэдэгдсэн юм.

“Бид уналтыг туулж, өсөлтийн замд гарах суурь нөхцөлүүдийг бий болголоо” хэмээн Оросын ерөнхийлөгч хэлэв.

“Эдийн засаг нь шинэ нөхцөл, байдалд даслаа” гэдгийг тэр онцолсон байна. Үндэсний валютынх ханш унасны улмаас өрсөлдөх чадвар саарсан ч Оросын банк алт, валютын нөөцийг өндөр төвшинд барьж ирснийг ерөнхийлөгч онцолжээ.

Хөрөнгийн урсгалд хязгаарлалт тавихаас Орос татгалзсан бөгөөд бодит ээдрээ байгаа ч гэсэн бид хязгаарлалтаар оролдохгүй хэмээн тэрбээр мэдэгджээ.

Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев үүний өмнө мэдэгдэхдээ, Оросын эдийн засгийн уналт энэ жилийн сүүл рүү зогсоно гэсэн гэсэн байлаа. Уналтын доод цэгийг туулан гарч, сэргээгдэх үйл ажиллагаа эхэллээ гэж сайд онцолсон байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж