Саналын хуудсыг орон нутагт хүргэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Саналын хуудсыг орон нутагт хүргэж эхэллээ

УИХ, ИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Тэгвэл одоогийн байдлаар 14 аймаг, хоёр дүүргийн саналын хуудсыг хэвлэж дууссан, эхний ээлжинд Ховд, Баян-Өлгий, Увс, Завханы саналын хуудсыг агаарын хөлгөөр хүргүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудсыг цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор хэвлүүлж байгаа юм. Саналын хуудсыг “Мөнхийн үсэг” компанид хэвлэж байгаа юм.

Харин саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, мөн нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид хамтран ажиглалт хийж байна.

Саналын хуудсыг зургаадугаар сарын 23-н гэхэд хэвлэж дуусгахаар төлөвлөжээ.

УИХ, ИТХ-ын сонгууль зургаадугаар сарын 29-нд болно.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж