Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал өчигдөр /2016.06.16/ Гадаад хэргийн яамны хурлын танхимд болж өнгөрлөө. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хуралд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Францын эрдэмтэн судлаачид, НҮБ-ын олон улсын Улаан загалмайн хороо, Фридрих эбертийн сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 150 гаруй төлөөлөгчид чуулжээ.
Хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй албаныхан өчигдөр нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой газрын хууль бус наймааны талаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн өмнөх удирдлагууд буюу М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарыг хотын даргаар ажиллахаар хугацаанд 26.9 их наяд төгрөгийн газар олголт хийсэн ч хотын төсөвт ямар ч мөнгө ороогүй хэмээн мэдэгдэж, баримт дэлгэлээ.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч лхагва гаригт Монгол, Мьянмарын бизнес уулзалтад оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж, бизнес эрхлэгчдийн түншлэл эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын түүх соёл, байгалийн баялаг гэх мэт салбарт адил төстэй зүйл их, цаашид харилцан туршлага солилцон хамтдаа өсөн дэвжих боломж бололцоо өргөн гэдгийг тэрбээр онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль олон улсын анхаарлыг татаж байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 4 улс түүнээс гадна ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн чөлөөт сонгуулийн сүлжээ зэрэг олон улсын байгууллага 240 гаруй сонгуулийн ажиглагч ажиллуулах хүсэлтээ ирүүлж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ажиглагчийн эрх аваад байна.
Монгол улсын нөхөн үржихүйн насны нийт эрчүүдийн 20-25 хувь нь бэлгийн сулралтай, 10 хувь нь үргүйдэлтэй байна гэсэн судалгааг өчигдөр /2016.06.16/ болсон Турк улсын Урологи-Андрологийн нийгэмлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдийн чуулга уулзалтын үеэр танилцууллаа.
МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлж 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ.
Туркийн Анаталя хотноо Байт харвааны Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээн олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болж байгаагараа ихээхэн онцлогтой болж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын байт харвааны тамирчид РИО-гийн сүүлийн боломжийн төлөө өрсөлдөж буй. Пара байт харвааны тамирчдаас “Бээжин-2008” паралимпийн аварга Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр "Рио"-г зорих эрхээ аваад байсан бол эмэгтэй тамирчдаас Б.Оюун-Эрдэнэ Бразилийг зорих эрхтэй боллоо. Туркийн Анаталя болж буй Дэлхийн цомоос БНСУ, Япон, Герман, Ирак, Чех, Монголын тамирчид паралимпийн эрхээ аваад байна.