Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Маргааш нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.
2016 оны 06 дугаар сарын 16-ны 21 цагаас 06 дугаар сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
2016 оны 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ЭХ СУРВАЛЖ: www.tsag-agaar.gov.mn