Хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрэм”-д орсон өөрчлөлтийн дагуу ХХЕГ-ын даргын тушаалаар 2016 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны хооронд офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд орохыг хүссэн хилийн отряд /анги/-уудад шалгалт өгч тэнцсэн алба хаагчдын дунд сонгон шалгаруулалт явагдсан билээ. Энэ шалгаруулалтад 100 гаруй алба хаагч хамрагдсанаас 37 нь тэнцэж Хууль сахиулахын их сургууль дээр 28 хоногийн хугацаатай “Хилчин бэлтгэх дамжаа”-нд хамрагдав. Үүнээс энгийнээр ажиллаж байсан 29 алба хаагч амжилттай суралцаж төгслөө. Эдгээрээс 23 нь ахлагчийн орон тоон дээр, зургаан цэргийн алба хаагч офицерийн орон тоон дээр ажиллаж байсан ба сургалтын төгсгөлд ХХЕГ-ын даргын тушаалаар тавдугаар сарын 30-ны өдөр цолоо гардан авсан юм.
Дэд ахлагч С.ОТГОНЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: http://bpo.gov.mn