Анх удаа 24 баг өрсөлдөж буй Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Франц улсад үргэлжлэн явагдаж байна. Зургаан хэсгийн хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө эхэлсэн. Өнөө шөнө "В" хэсгийн Англи – Уэльс, "С" хэсгийн Украин – Умар Ирланд, Герман – Польшийн тоглолтууд болно. Эдгээр тоглолтууд УБ-ын цагаар 22.00, шөнийн 01:00, 04:00 цагуудаас болох юм.
Ингээд Францын 10 хотод явагдаж буй "ЕВРО-2016" тэмцээний фанатуудын сонирхолтой агшнаас хүргэж байна.