"АНУ-ын Холбооны нөөцийн газрын (Төв банкийг орлогч) тэргүүн Жаннет Йеллен 2016 оны хоёрдугаар улиралд Америкийн эдийн засаг мэдэгдэхүйцээр сэргэснийг тэмдэглэв" гэж RNS дамжуулав.
Холбооны нөөцийн газрын ээлжит хуралдааны явцад тэр энэ тухай хэлэхдээ харин хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт удаан гэлээ. Америкийн эдийн засгийг барьж байгаа гол хүчин зүйл нь гадаад улс төрийн үйл явдал ба аж үйлдвэрийн салбарын өсөлтийн хурд удаан байгаа зэрэг болно хэмээн тэр тэмдэглэжээ.
АНУ-ын Холбооны нөөцийн систем энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2 хувь бхйна гэсэн дүгнэлтээ хийсэн ба ажилгүйдлийн төвшинг 4,2 хувь гэж үзлээ. Хуралдааны явцад ХНг бодлогын хүүгээ өмнөх төвшинд нь үлдээжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР