Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх (ДЭМБ) Хорт хавдрыг судлах агентлаг хэтэрхий халуун кофе, цай хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гэж үзсэн тухай Британийн "The Independent" сонин мэдээлэв.
“Судалгааны явцад хэт халуун ундаа хэрэглэх нь ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрыг өдөөж байна. Үүнд дээрх ундааны найрлага бус температур нөлөөлж байгаа хэрэг” хэмээн Хорт хавдрыг судлах агентлагийн тэргүүн Кристофер Уайльд хэлжээ.
Ер нь бол 65 градусаас өндөр халуунтай шингэн хүнд аюултай гэж эмч нар үздэг.
Судалгааг Хятад, Иран, Турк мөн Өмнөд Америкийн орнуудад явуулсан бөгөөд эдгээр нутагт халуун ундаа ихээр хэрэглэдэг гэж үзжээ. Уух шингэний температур ихсэх тусам хорт хавдрын эрсдэл нэмэгддэг гэдгийг мөн судалгааны дүгнэлтэд дурьджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР