Францын Марсель хотноо өнгөрсөн амралтын өдрөөр англичуудтай зодолдсон оросуудыг албадан нутаг буцаахаар болжээ. “Евро-2016” тэмцээний ОХУ, Английн хөлбөмбөгийн багийн тоглолтын дараа фанатууд зодолдсоноос 20 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.
Зодооны дараа ОХУ, Словакийн хөлбөмбөгийн тоглолтыг үзэхээр Лилль хот руу явж байсан оросын фанатуудын автобусыг мягмар гаригт Францын цагдаа нар саатуулсан байна. Автобусанд Бүх Оросын фанатуудын холбоо болон ОХУ-ын хөлбөмбөгийн үндэсний багийн фанатууд нийлсэн 43 хүн зорчиж явсны баривчилсан аж. Францын цагдаагийн газраас ОХУ-ын 20 иргэнийг өнөөдөр суллаж, 20-ыг нь тав хоногийн дотор албадан нутаг буцаахаар шийдвэрлэсэн байна.
Үүний зэрэгцээ Европын хөлбөмбөгийн холбооноос оросууд дахин зодолдвол ОХУ-ын багийг тэмцээнээс хасах сануулга өгсөн билээ.
Эх сурвалж: Tass
Б.АНХТУЯА