ЕАШТ: Англи, Германы хоёр дахь тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

ЕАШТ: Англи, Германы хоёр дахь тоглолт болно

Анх удаа 24 баг өрсөлдөж буй Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Франц улсад үргэлжлэн явагдаж байна. Зургаан хэсгийн хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө эхэлсэн. "А" хэсгээс Франц хоёр дахь хожлоо авч хасагдах шатанд шалгарах эрхээ авсан бол Швейцарь, Румыны тоглолт тэнцээгээр өндөрлөж, хоёроор гарах эрхийн төлөө өрсөлдөх эрхээ хадгалж үлдсэн. Тэгвэл "В" хэсэгт сонирхолтой тоглолт өрнөж, Словак ОХУ-ын шигшээг 2:1-ээр хожсон юм. Энэхүү тоглолт хүснэгтийг нилээн өөрчилж орхисон. Тэгвэл энэ хэсгийн Англи-Уэльсийн тоглолт өнөө шөнө болно. Энэхүү тоглолтод Уэльс хожиж чадвал 16-д үлдэх эрхээ сүүлийн тоглолтоос өмнө авах юм.

ХУВААРЬ /6.16-17/

  • 22:00 Англи – Уэльс
  • 01:00 Украин – Умар Ирланд
  • 04:00 Герман – Польш

“В” ХЭСЭГ:

Уэльс /3 оноо/, Словак/3 оноо/, Англи /1 оноо/, ОХУ /1 оноо/

  • Уэльс – Словак 2-1 /6.11/
  • Англи – ОХУ 1-1 /6.11/
  • ОХУ- Словак 1-2 /6.15/
  • Англи – Уэльс /Улаанбаатарын цагаар 22.00-с/

Мөн "С" хэсгийн хоёр тоглолт өнөө шөнө болно. Хэсгээ адил 3 оноотой тэргүүлж байгаа Герман, Польшийн тоглолт сонирхол татаж байгаа.

“С” ХЭСЭГ:

Герман /3 оноо/, Польш /3 оноо/, Умард Ирланд, Украин

  • Польш – Умард Ирланд 1-0
  • Герман – Украин 2-0     
  • Украин – Умар Ирланд
  • Герман – Польш

БАГУУД ТОГЛОЛТЫН ӨМНӨ ТАЛБАЙД:

Дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Герман энэхүү тэмцээнд гурван удаа /1972, 80, 96/ түрүүлээд байгаа. Тэд 2008 оны финалд Испанид ялагдсан бол 2012 онд хүрэл дээр буусан. Энэхүү тэмцээнд түрүүлэх магадлалтай багийн тоонд зүй ёсоор бичигдэж буй Герман машинууд эхний даваагаа амжилттай давсан.

ПОЛЬШ: Урьдчилсан шатанд сайн тоглосон багийг нэг бол тэд. Хэсгийн эхний тоглолтод Умард Ирландыг 1:0-оор хожсон польшууд энэ удаа Германтай тоглоно.

ПОЛЬШ: Урьдчилсан шатанд сайн тоглосон багийг нэг бол тэд. Хэсгийн эхний тоглолтод Умард Ирландыг 1:0-оор хожсон польшууд энэ удаа Германтай тоглоно.

Герман - Польш. Дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Герман дэлхийн чансааны 4-т, Польш 27-д бичигджээ.

Украин - Умар Ирланд: Урьдчилсан шатны нэмэлт тоглолтод Словенийг ялж, тивийнхээ аваргад өрсөлдөх эрхээ авсан украйчуудад өнөө шөнө Умард Ирландыг заавал хожих даалгавартай. Тэд эхний тоглолтод Германд 2:0-оор хожигдсон юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж