”Эдийн засагч Д.Зоригт нэр дэвшиж буйд баяртай байна”

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

”Эдийн засагч Д.Зоригт нэр дэвшиж буйд баяртай байна”

Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт АН-аас Эрчим хүчний сайд Д.Зоригт нэр дэвшиж, сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. Тэрбээр тус тойрогт НИТХ-д нэр дэвшигч М.Тулгатын хамт Баянзүрх дүүргийн 3, 7-р хорооны иргэдтэй өчигдөр уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигч Д. Зоригт Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, тэдний асуултад хариулт өгсөн юм. Баянзүрх дүүргийн III хорооны иргэд нэр дэвшигчийг халуун дотноор угтаж “Эдийн засаг хямарсан үед эдийн засагч, Эрчим хүчний сайд Д.Зоригт нэр дэвшиж, төр түшилцэж буйд баяртай байна” хэмээн ярьцгааж байв. 

Тус 3-р хороо нь зургаан мянга гаруй хүн амтай юм байна. Иргэдийн 50 орчим хувь нь дунжаас доогуур орлоготой гэнэ. 48 хувь нь тэтгэвэр, банкны, оюутны сургалтийн төлбөрийн зээлтэй гэсэн судалгаа байдаг аж. Энэ мэт тулгамдсан асуудлыг сонгогчид Эрчим хүчний сайд Д. Зоригтод хэлж, УИХ-ын энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр нүдээ олсон, иргэдийнхээ ахуй амжиргааг бодитойгоор сайжруулах сайн төслүүд байна гэж онцлон ярьж байв. Тэр дотроо “Сайн оюутан”, “Сайн бизнес”, “Сайн гудамж” төслүүд нь Баянзүрхчүүдийн өрхийн болон оюутнуудын тулгамдсан асуудлуудыг шийднэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж, Эрчим хүчний сайд Д. Зоригтыг дэмжинэ гэж тус дүүргийн 3-р хорооны оршин суугч Д.Басаа хэллээ.

Д.Басаа: Эргээд харахад хийж бүтээсэн ажилтай ийм л хүмүүсээр төрийг түшилцүүлэх хэрэгтэй 
Д.Басаа цааш нь хэлэхдээ “Эрчим хүчний сайд Д. Зоригтыг дэмжиж байгаа. Би өөрөө Өвөрхангай аймгийн уугуул иргэн. Д.Зоригт гишүүн нь Өвөрхангай аймгаас өмнө нь УИХ-д сонгогдож байсан. Олон ч ажлыг хийсэн. Нутгаараа явахдаа энэ хүний тухай сонсож явсан. Бүтээлч, ажлыг хийвэл хийсэн шиг хийчихдэг хүн гэж бодогддог. Эрчим хүчний сайдаар ажиллах богинохон хугацаандаа энэ хүн ямар их ажлыг амжуулж, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг урагшлуулав. Эргээд харахад хийж бүтээсэн ажилтай ийм л хүмүүсээр төрийг түшилцүүлэх хэрэгтэй. Монголчууд бид нүдээ олж сонголтоо хийх хэрэгтэй байна. Ардчилсан намын сайн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ардчилсан намынхнаа сонгох хэрэгтэй. Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар ямар байв. Одоо ямар болчихоод байна. Сонгогчдын нүдэн дээр ил байгаа асуудал болохоор нэмж ярих хэрэггүй биз дээ. Сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь чухал байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр тус хороонд оршин суудаг залуус “Сайн бизнес” хөтөлбөрийг болон нэр дэвшигч Д.Зоригтыг дэмжиж буйгаа бас илэрхийлсэн юм.

7-р хорооны иргэн, МУБИС-ын оюутан Б.Норжмаа: 
Би сурахын зэрэгцээ ээжийнхээ хамт хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Одоо бидэнд тулгарч байгаа гол бэрхшээл бол аливаа хувийн бизнес эрхлэхэд зээлийн хүү маш өндөр байна. Ардчилсан намаас энэ удаагийн сонгуулийнхаа хөтөлбөрт дэвшүүлж байгаа “Сайн бизнес” хөтөлбөрийг залуус бид ихэд дэмжиж, талархан хүлээн авч байна” гэв.

Товчхондоо хэлэхэд, тус хорооны жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд Ардчилсан намын “Сайн бизнес” хөтөлбөрийг 100 хувь дэмжиж байгаагаа илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: БЗД-ийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж