УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Баярбаатарын Болор Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны иргэд, сонгогчид мөн тэдгээр хороодын оюутнууд, эмэгтэйчүүд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй тус тус уулзалтууд хийлээ.
Тэдгээр уулзалтуудад иргэд, сонгогчид маш идэвхитэй оролцсон бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудал, нэр дэвшигчийн Сангийн сайдын хувиар өнгөрсөн хугацаанд санаачилан хэрэгжүүлсэн төсвийн шинэчлэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, орон сууцны ипотекийн зээл, “Сайн малчин” хөтөлбөр, “Сайн оюутан” хөтөлбөр, “Сайн хашаа” хөтөлбөр зэрэг ажлуудын талаар асуулт, хариултууд явагдаж, харилцан санал солилцсон юм.
Халуун дулаан, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн эдгээр уулзалтуудад нийтдээ 1000 гаруй иргэд, сонгогчид оролцсон бөгөөд нэр дэвшигч Б.Болорын иргэд, сонгогчидтой хийх цуврал уулзалтууд үргэлжлэн явагдана.
ЭХ СУРВАЛЖ: БЗД-ийн 50 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Болорын сонгуулийн штаб