Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваариар шалгалт 10.00 цагт Монгол улсын түүх хичээлээр эхэлсэн бол 13.00 цагт хими, 16.00 цагт англи хэлний шалгалтаар үргэлжлэх юм.
Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгссөн, өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд нийт 37800 шалгуулагч ЭЕШ-д оролцож байна.
2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Сар/өдөр | Цаг | Шалгалт |
06 дугаар сарын 15 | 12:00 – 13:40 | Монгол хэл бичиг |
06 дугаар сарын 16 | 10:00-11:20 | Монгол улсын түүх |
13:00-14:40 | Хими | |
16:00-17:20 | Англи хэл | |
06 дугаар сарын 18 | 08:30-09:50 | Газар зүй |
11:30-13:10 | Математик | |
14:30-15:50 | Биологи | |
17:00-18:20 | Монгол хэл | |
06 дугаар сарын 19 | 08:00-09:40 | Физик |
11:30-12:50 | Нийгмийн тухай мэдлэг | |
14:20-15:40 | Орос хэл |
Г.ХОРОЛ