Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

”Red album” 10 нас хүрчээ

Амьд хөгжмийн “The Lemons” хамтлаг анхны “Улаан цомог”-ийнхоо 10 жилийн ойг долдугаар сарын 9-нд тэмдэглэх гэж байна. Тус хамтлаг 2006 онд “Red album” нэртэй анхны цомгоо гаргаж байсан билээ. Хамтлагийн залуус цомгийн баяртаа зориулан “Special Edition” хэвлүүлж, Хар сувд хөлөг онгоцонд сонсогчидтойгоо парти хийхээр төлөвлөж байгаа аж. Анхны цомгийн 10 насны төрсөн өдөрт “Нисванис”, дуучин Отгоо, “The Colors”, “Rec On” “Leather Nation”, “Demi Moors”, “Vatame”, “Mrs.M” зэрэг хамтлаг, дуучид урилгаар оролцож, амьд хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх юм байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж