Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн Газар дундын тэнгист осолдсон “Airbus A320” нисэх онгоцны сэгийг олжээ. Тэнгисийн гүнд хайгуул хийж буй шумбагч хөлгөөс нисэх онгоцны сэгийг олж, байршлын мэдээллийг илгээсэн байна. Өмнө нь зорчигчдын ачаа бараа болон нисэх онгоцны зарим хэлтэрхий Египетийн хойд хэсгийн Александриа хотоос 300 км зайтай тэнгисээс олдсон байв.
66 хүнтэй Египетийн “MS804” нислэг өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Газар дундын тэнгист осолдсон юм. Нислэг Парисаас хөөрч Египетийн Каир хот хүрэх замдаа сүйрчээ. Нисэх онгоц радараас алга болохын өмнө утаа гарсан гэх дохио илгээснийг албаныхан мэдээлсэн билээ. Нисэх онгоцны ослын шалтгааныг хоёр хар хайрцгийг олохоос нааш тогтоох боломжгүй юм. Хоёр хар хайрцгийн дохио илгээгчийн цэнэг энэ зурагдугаар сарын 24-нд дуусахаас өмнө олох шаардлагатай.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА