Дорноговь аймгаас хамгийн олон баг оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.06.15-нд нийтлэгдсэн

Дорноговь аймгаас хамгийн олон баг оролцлоо

Монголын шагайн холбооны насанд хүрэгчид болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Шагайн харвааны төв асар зохион байгуулсан.

Харваачдын эгнээг өргөтгөж, залуу харваачдад шагайн харвааны ёс жаягийг өвлүүлэн өсвөрийн харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 13 дахь удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 багийн 100 гаруй харваачид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнийг “Егүзэр хутагт Дамдин Бишрэлт” сангийн тэргүүн, МШХХ-ны дэд ерөнхийлөгч М.Нямаа 3 дахь жилдээ ивээн тэтгэн явуулсан юм.

Тэмцээнд Хөвсгөл, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Төв, Дундговь аймгийн баг тамирчид хувийн цувааны 7-8 нас, 9-12, 13-16 насны ангилалд өрсөлдлөө. 2016 оны улсын аваргад Дорноговь аймгаас хамгийн олон буюу 3, Төв аймгаас 2 баг оролцжээ.

Тэмцээний дүн
Багийн харваанд:
1- р байр: Б.Цогтбилэг ахлагчтай Хэнтий аймгийн Баянмөнх сумын баг
2- р байр: Б.Наранцогт ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын баг
3- р байр: С.Сэр-Од ахлагчтай Төв аймгийн Өндөрширээт сумын баг

Цуваа харваа:

7-8 насны ангилалд:

  1. М.Мөнгөншагай /Дундговь, Дэрэн сум/
  2. Лхагвадорж /Төв, Өндөрширээт сум/
  3. О.Хангал /Дорноговь, Айраг сум/

9-12 насны ангилалд

  1.  Б.Алтаншагай /Хэнтий, Жаргалтхаан сум/
  2. Г.Төрболд /Хэнтий, Баянмөнх сум/
  3. Д.Уламбаяр /Дорноговь, Айраг сум/

13-16 насны ангилалд

  1. Т.Батбаяр /Хэнтий Баянмөнх сум/
  2. У.Булгантамир /Хэнтий Жаргалтхаан сум/
  3. Б.Наранцогт /Өмнөговь Ханбогд сум/

Тэмцээнд оролцсон баг харваачдын тоо өмнөх жилүүдээс өсөж, оноо мэргэнийг нь дүгнэхэд залуу харваачдын ур чадвар өндөр байсныг зохион байгуулагчид дуулгалаа.

Мөн тэмцээнд оролцсон хамгийн залуу 21 харваач хүүхдүүдэд “Егүзэр хутагт Дамдин Бишрэлт сан”-ийн зүгээс гарын бэлгээр урамшуулжээ.

Хувийн цуваа харвааны ангилал бүрт эхний гурван байрыг эзэлсэн харваачдыг Их Монгол Улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Ерөнхийлөгчийн гарын бэлгээр шагнах юм байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж