Г.Уянгыг хууль бусаар намын дарга болсон гэв

Хуучирсан мэдээ: 2016.06.15-нд нийтлэгдсэн

Г.Уянгыг хууль бусаар намын дарга болсон гэв

Сонгуулийн өмнөхөн “Шударга ёс” бүлгээсээ болон намаасаа албан ёсоор гарсан Г.Уянгатай холбоотой хэвлэлийн бага хурал боллоо. Тодруулбал, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын Удирдах зөвлөлийн гишүүд болох А.Амартайван, Б.Сайнтөр нарын хүмүүс ТТЭНН-ын дарга гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Г.Уянгыг хууль бусаар намыг дарга болсон гэж мэдэгдэв. Тэд хэлэхдээ, “ТТЭНН-ын намын даргаар сонгогдсон гэсэн материалыг Дээд шүүхэд бүрдүүлж өгөхдөө ирцийн гарын үсгийг хуурамчаар зурсан байх магадлалтай. Тиймээс үүнийг шалгуулахын тулд бид Дээд шүүхэд хандана” хэмээн мэдэгдлээ.

Хэрвээ хуурсан нь тогтоогдвол УИХ-д нэр дэвшиж байгаа 40, НИТХ-д нэр дэвшиж буй 28 нэр дэвшигчийн эрх ашиг, сонирхол зөрчигдөнө. Цаашлаад сонгогчдын эрхийг зөрчих юм.

Г.Уянгын дагуулж ирсэн гишүүд нь намынхантайгаа ч уулздаггүй хүмүүс байгааг тэд мөн шүүмжилж байлаа. 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж