Хятадын хөлөг Японы хилийг зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.15-нд нийтлэгдсэн

Хятадын хөлөг Японы хилийг зөрчжээ

Хятадын тэнгисийн цэргийн тагнуулын хөлөг онгоц өнөө өглөө /2016.06.15/ Японы усан хилийг зөрчсөн хэмээн засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Хятадын хөлөг онгоц орон нутгийн цагаар 03.30 цагт баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн ойролцоо хөвж явааг Японы эргүүлийн нисэх онгоц илрүүлсэн байна.

Хятадын тагнуулын хөлөг онгоц Японы усанд өглөөний 05.00 цаг хүртэл эргэлджээ.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Бээжингийн тэнгисийн хөлөг онгоц Японы хилийн ойролцоо эргэлдэх болсон хэрэгт Токио хотноо суух элчин сайдаас тайлбар авсан байв. Бээжингийн хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгис дэх Японы эзэмшил усан бүсэд эргэлдэх болсон нь Токиогийн санааг зовоож байгаа аж.

Бээжин нь Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийн нэлээдгүй хэсгийг эзэмшлээ хэмээн зарласнаар хөрш орнуудтай газар нутгийн маргаан үүсгэсэн байгаа юм. Бээжингийн эзэмшил бүсэд жилд таван тэрбум ам.долларын худалдааны зам болон газрын тос, байгалийн хийн нөөцтэй бүлэг арлууд багтжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж