Энхийн буухиа гүйлтийн хуваарийг хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.15-нд нийтлэгдсэн

Энхийн буухиа гүйлтийн хуваарийг хүргэж байна

Хоёр жил тутамд зохиогддог Олон улсын энхийн буухиа гүйлтийн галт бамбар манай орны нутгаар аялж байна. Буухиа галт бамбарыг Эрүүл мэнд, спортын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Шри Чинмойн марафоны баг, маршрутын дагуух аймаг, сумдын захиргаад хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ сарын 13-ны өдөр Улаанбаатараас буухиалсан Төв аймагт очоод байгаа. Тэгвэл цааш Булган аймгийн Рашаант сумаар дамжин Өвөрхангайн Хархоринд очих юм. Хуваарийн дагуу Архангай, Завхан, Ховдын нутгаар дамжин зургадугаар сарын 27-ны өдөр Такашикен-Булганы боомтоос дараагийн буухиа болох БНХАУ-ын буухиан багт шилжүүлэн өгнө. Ингээд “Эвийн өргөө энхийн гүйлт-2016” галт бамбарын буухиа гүйлтийг хуваарийг хүргэж байна.

ХУВААРЬ:

  • 6.15 – Рашаант – Хархорин /Өвөрхангай/
  • 6.16 – Хар хорин – Хотонт /Өвөрхангай/
  • 6.16 – Хотонт – Цэнхэр /Архангай/
  • 6.16 – Цэнхэр – Цэцэрлэг /Архангай/
  • 6.17 – Цэцэрлэг – Их тамир /Архангай/
  • 6.17 – Их тамир – Тариат /Архангай/
  • 6.18 – Тариат – Цахиур /Завхан/
  • 6.18 – Цахиур – Их-Уул /Завхан/
  • 6.19 – Их Уул – Тосонцэнгэл /Завхан/
  • 6.19 – Тосонцэнгэл – Тэлмэн /Завхан/
  • 6.20 – Тэлмэн – Улиастай /Завхан/
  • 6.21 – Улиастай – Эрдэнэхайрхан /Завхан/
  • 6.21 – Эрдэнэхайрхан – Завханмандал /Завхан/
  • 6.22 – Завханмандал – Ургамал /Завхан/
  • 6.22 – Ургамал – Дөргөн /Ховд/
  • 6.23 – Дөргөн – Мянгад /Ховд/
  • 6.23 – Мянгад – Буянт/Ховд/
  • 6.23 – Буянт- Ховд /Ховд/
  • 6.24 – Ховд – Манхан /Ховд/
  • 6.25 – Манхан – Баянзүрх /Ховд/
  • 6.25 – Баянзүрх – Алтай /Ховд/
  • 6.26 – Алтай – Үенч /Ховд/
  • 6.26 – Үенч – Булган /Ховд/
  • 6.27 – Булган -Боом /Такашикен-Булга/
  • 6.27 – Боомт /Такашикен-Булган, Мори/ – Монгол-БНХАУ-ын хил
  • 6,27 – Утай – Хоргос /боомт/ – БНХАУ-Казахстаны хил

“Эвийн өргөө энхийн гүйлт-2016” галт бамбарын буухиа зургадугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын талаас Дорнод аймгийн нутагт ирсэн бөгөөд Монгол орны зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл есөн аймгийн 39 сум суурин газраар буухиалан дараагийн улсад шилжих юм.

Энхтайвны гүйлтэнд спортын бэлтгэл болон насны ялгаанаас үл хамааран хэн ч нэгдэн оролцох боломжтой юм байна.

Нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг 1987 онд анх санаачилсан бөгөөд Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн орсон. Эдүгээ энэхүү галт бамбарт буухиа гүйлт нь дэлхийн 100 гаруй орныг хамран зохиогдож байгаа бөгөөд эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг түгээдэг.

Улаанбаатар хотоос ОХУ-ын Наталиа Солдатова, Чехийн Мартинс нарын гүйгчид нэгджээ. 2016.06.13

Улаанбаатар хотоос ОХУ-ын гүйгч Наталиа Солдатова, Чехийн Мартинс нарын гүйгчид нэгджээ. 2016.06.13 УБ-с Төв аймаг руу хөдлөхийн өмнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж