“Дон Жуан”-ны дүрийг БНСУ-ын жүжигчин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.15-нд нийтлэгдсэн

“Дон Жуан”-ны дүрийг БНСУ-ын жүжигчин бүтээнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран В.А.Моцарт алдарт “Дон Жуан” дуурийг энэ сарын 18-ны өдөр ганцхан удаа тоглох гэж байгаа билээ.

Уг хоёр бүлэгт хошин дуурийг БНСУ-ын удирдаач Рю Мён Ү удирдаж, зураачаар СТА Г.Ганбаатар нар болон уран бүтээлчдийн уран чадвар, хөдөлгөөн, жүжиглэлт дээр БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байгаа аж.

Тус дуурийн гол дүр болох Дон жуаны дүрд БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрын Жу Бён Жү тоглох юм байна. Энэхүү алдарт дуурь манай тайзнаа 12 жилийн өмнө тавигдаж байжээ.

Гол дүрүүдэд

        -Дон Жуан буюу завхай эрийн дүрд-Жу Бён Жү

        -Донна Анна буюу Комендаторын охины дүрд -Гү Ин Гён

        -Комендатор буюу Аннагийн эцэгийн дүрд-С.Бат-Эрдэнэ

        -Дон Оттавио буюу сүйт залуугийн дүрд-Г.Шижирболд

        -Донна Эльвира буюу Дон Жуаны эхнэрийн дүрд-Юн Ми Ён

        -Лепорелло буюу Дон Жуаны туслахын дүрд-Ж.Бямбажав

        -Мазетто буюу тариачны дүрд-Э.Бумхүү /СТА/

        -Церлина буюу тариачны эхнэрийн дүрд-Б.Одонзаяа

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж