УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.15/ Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байна. Тэрээр эхлээд Хэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшигч, Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төвийн тойрогт нэр дэвшигчид, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж нар оролцов.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж хөдөө орон нутагт малын түүхий эд, даавар бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах вэ гэдгийг олон жил бид ярилаа. Үүнийг яаж бүгдээрээ ашигтай бөгөөд эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэдэг асуудлыг шийдэхийн тулд Чингис бондоос зээл авсан компаниудын үйл ажиллагааг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг явуулж байгаа гэв.
Р.Амаржаргал: Уул уурхай бол бидний эцсийн зорилго биш, харин Монгол Улсын эдийн засгаа өөд нь татаж, ард иргэдийн амьдралыг бодитойгоор дэмжих хэрэгсэл юм
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Манай нам хамгийн шилдэг хамгийн чадалтай хүмүүсээ Хэнтий аймагт илгээж байгаа. Та бүхэн Хэнтий аймагт нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй гэж хүсч байна. Хэнтий аймагт нэр дэвшиж буй “Гурван баатар”-ын мөрийн хөтөлбөртэй та бүхэн танилцсан байх. Мэдээж улсын хэмжээнд боловсруулагдаж байгаа мөрийн хөтөлбөрийг аймагтаа, сумандаа, багтаа хэрхэн хэрэгжүүлэх болон иргэдэд мэдээлэл өгөх тал дээр та бүхэн идэвхтэй ажиллах ёстой. Уул уурхай бол манай улсын асар их баялаг. Гэхдээ энэ бол бидний зорилго биш. Бид уул уурхайг хэрэгсэл болгон л ашиглах ёстой. Монгол Улсын эдийн засгаа өөд нь татаж, ард иргэдийн амьдралыг бодитойгоор дэмжихийн тулд уул уурхайг хэрэгсэл болгон ашиглах ёстой гэлээ.
З.Энхболд: Хэнтий аймаг 1000 айлын орон сууц хөтөлбөрийг давуулан биелүүлсэн
Уулзалтын үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулга хийв. Тэрээр хэлэхдээ, Хэнтий аймагт УИХ-ын 40 дүгээр тойрогт Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, харин 41 дүгээр тойрогт Ардчилсан намын шилдэг улс төрч Б.Гарамгайбаатар, 42 дугаар тойрогт тус аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар нэр дэвшиж буй бөгөөд тэдний хийж бүтээсэн ажлуудыг дурдав.
Тэрээр үргэжлүүлэн, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ж.Оюунбаатар нь өнгөрсөн хугацаанд олон ажлыг хийж, бүтээснийг Хэнтийчүүд мэднэ. Тэрээр Хэнтий аймагт “Архигүй Хэнтийчүүд”, “Цахим Хэнтий” гэх мэт олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Хэнтий аймаг нь аймаг бүрт 1000 орон сууц хөтөлбөрийг давуулан биелүүлсэн аймаг. Хэнтий аймагт өнгөрсөн хугацаанд 1039 орон сууц ашиглалтад орсон байна. Энэ ажил нь Засаг дарга нарын хүчин чармайлтаас шууд хамаарч байна. Энэ нь Ж.Оюунбаатар даргын хийсэн ажлын үр дүн юм гэлээ.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол 2012 онд дэвшүүлсэн “Монгол Хүн 2020” мөрийн хөтөлбөрийн шууд үргэлжлэл юм. Ардчилсан нам 2012 оны сонгуулиар 31 суудал авч олуулаа болсон тухайн цаг үед дэлхийн зах зээл дээр газрын баялгийн үнэ огцом унасан нь манай улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарахад хүргэж, бидэнд эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлага тулгарсан. Үүний тулд бид ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох шаардлага гарсан. Энэ хугацаанд бид мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа 5 хувийн зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ гэв.
Мөн 2012 онд бид УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан. Орон нутагт эрх мэдлийг өгсөн бөгөөд “Орон нутгийн хөгжлийн сан”-г байгуулснаар иргэд олон нийтийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлэх боломж бүрдсэн. 2012 онтой харьцуулахад орон нутгийн төсвүүд 2.5 дахин нэмэгдсэн байна. “Орон нутгийн хөгжлийн сан”-г байгуулснаар орон нутгийн иргэд аймагтаа, сумандаа юу хийхээ өөрсдөө шийддэг болсон. Мөн Ардчилсан намын хийж хэрэгжүүлсэн бусад ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Үргэлжүүлэн шинэ мөрийн хөтөлбөрийн үзэл санаа, агуулгыг танилцууллаа. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран бид уул уурхайн бус экспортыг эхлүүлэх шаардлагатай байна гэв. Бүтээмжийг өсгөн, үүний үндсэн дээр цалинг өсгөх шаардлагатай. Ардчилсан нам “Таван сайн” ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр таван сайнаас 3 нь буюу сайн хашаа, сайн малчин, сайн оюутан хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үргэлжлүүлэн “Сайн бизнес”, “Сайн экспорт”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“Сайн бизнес”-ийн хувьд, орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг, дунд бизнесийг дэмжихийн зэрэгцээ бизнес эрхлэгч нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг авах боломжийг Ардчилсан нам бүрдүүлнэ. “Сайн экспорт” бол түүхий эдийг боловсруулаад бүтээгдэхүүн болгоод гаргаж байгаа нь сайн экспорт юм. Жишээ нь машины эд ангийг үйлдвэрлэдэг Япон Улстай хамтарсан үйлдвэр манай улсад ажиллаж байна. Цаашдаа энэ мэт уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлж, 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьснаа УИХ-ын дарга танилцуулав.
Мөн цаашид боловсролын салбарыг дэмжихийн тулд МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг гадаад орнуудад хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Танилцуулгын төгсгөлд Хэнтийн аймгийн Чингис хотын иргэдийн асуултад хариулт өгч харилцан санал солилцлоо. Иргэн н.Баавай, УИХ-ын гишүүдийн хууль санаачлахтай холбогдсон асуудал, Чингис хот төлөвлөлт, Япон Улсад илгээх дадлагажигчийн талаар асуулт асуув.
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хариулахдаа, Япон Улсад дадлагажигч илгээх гэж буй асуудлыг сүүлийн үед Японд ажиллах хүч гаргах гэж байна хэмээн гуйвуулж байна. Япон руу бид иргэдийг хар ажил хийлгэхээр явуулахгүй. Харин Японы өндөр технологийг сургахаар дадлагажигч илгээх юм. Дадлагажигчид хүсвэл гэр бүлээрээ Япон Улс руу явах боломжтой. Хамгийн гол тус улсад сурсан мэдсэн зүйлсээ эргэж ирээд эх орондоо ажил хэрэг болгох, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, түрүүн миний жишээ дурдсаны адил нарны зай, машины эд ангийг эх орондоо үйлдвэрлэн гадагшаа экспортлох шаардлагатай гэлээ.
Чингис хотын иргэн н.Нэргүй санал хэлэв. Тэрээр 1990 онд Ардчиллын салхи эхэлсэн тухайн цаг үед Улаанбаатар хотод байсан. 1990 оноос хойш манай улс их ажлуудыг хийж, бидний нүдэн дээр бүх зүйл өөрчлөгдөж байна гэв. Мөн орон сууцны зээл олголтын талаар асуулт асууж Ардчилал дахин сонгогдоно, Ардчилсан нам ялна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ