БТСХ-ыхон “Эвийн өргөө-Энхийн гүйлт-2016”-д нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

БТСХ-ыхон “Эвийн өргөө-Энхийн гүйлт-2016”-д нэгдлээ

Хоёр жил тутамд зохиогддог Олон улсын энхийн буухиа гүйлтийн галт бамбар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгаар нутгаар буухиалан зургадугаар сарын 11-ний өдөр Улаанбаатарт ирсэн. Өчигдөр/2016.06.13/ бамбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, УИД-ийн өмнөх талбай, Төмөр замын Соёлын ордон, Саппоро зэрэг газруудад харьяа дүүргийн төлөөлөл болон Биеийн тамирын спортын хороод дамжуулсан юм. Улаанбаатар хотод болсон буухиа гүйлтийн бамбарын хаалтыг 22-ын товчоонд хийж, дараагийн орон нутгийн буухиад шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооныхон “Эвийн өргөө-Энхийн гүйлт-2016” уриатайгаар болж буй Даян дэлхийн Энхтайвны гүйлтэд оролцож, гүйлтийн галт бамбарыг Сүхбаатар дүүргээс хүлээн авч Баянгол дүүрэгт шилжүүлэн өгсөн юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж