БНСУ-ын Инчон хотноо эхэлсэн Аэробик гимнастикийн насанд хүрэгчдийн 18, өсвөр үеийнхний 7 дахь удаагийн ДАШТ хоёр өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр болсон 12-14 насны хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар 18,000 оноогоор шилдэг наймд багтан медалийн төлөө өрсөлдөх эрхийг авлаа. Маргааш хосын төрлийн шигшээ тоглолт болно.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас тамирчид, дасгалжуулагч, шүүгч, албаныхан багтсан 41 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
ФОТОГ: Batjargal Dorjsuren
Ч.БОЛ