Пхеньян “F-15” онгоцны далавчны зургийг гартаа оруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Пхеньян “F-15” онгоцны далавчны зургийг гартаа оруулжээ

Пхеньяны хакерууд Өмнөд Солонгосын засгийн газрын агентлаг болон зарим хувийн компанийн 140 мянга гаруй компьютерт нэвтэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Хойд Солонгосын хакерууд АНУ-ын “F-15” байлдааны онгоцны далавчны ноорог зургийг хулгайлсан байна. Хойд Солонгосын хакерууд нийт 42 мянган материал хулгайлсны олонх нь батлан хамгаалах, цэрэг армийн салбарт хамаарах гэнэ.  Өмнөд Солонгосын “SK” холдинг, “Hanjin” группын охин компани “Korean Air Lines” хакерын дайралтад өртсөн болохыг мэдэгджээ.

Энэ удаагийн хакерын дайралтад ашигласан интернэт хаяг нь өмнө нь 2013 онд Өмнөд Солонгосын банк, телевизүүдийн системд нэвтэрсэнтэй ижил байгаа аж. Тухайн үед хакерын дайралтын улмаас Өмнөд Солонгосын банк болон телевизүүдийн компьютерийн систем долоон хоног алдаа зааж байжээ.

Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын тагнуулын агентлагаас нийтийн тээврийн хяналтын системд халдахыг завдсан хакерын дайралтыг таслан зогсоосноо мэдээлж байжээ. Эх сурвалж: Straitstimes

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж