NBA-ын аваргын төлөө "Голдэн Стэйт Уорриорс" "Клевлэнд Кавалерс" багууд үлдээд байгаа билээ. Тэгвэл цувралын тав дахь өнөөдөр боллоо. Цувралыг "Голдэн Стэйт Уорриорс" 3:1-ээр тэргүүлж байсан бөгөөд тэдэнд аварга болоход ганц л хожил дутуу. Гэвч Хаан Жеймс тэргүүтэй нөхөд амар бууж өгөхгүй нь. Кавалерсийн Морьтон цэргүүд Дайчдыг 112-97 оноо буюу 15 онооны зөрүүтэй хожин цувралыг 3:2 болголоо. Жеймс 41 оноо 16 самбараас бөмбөг авсан бол багийн хамтрагч Кайри мөн 41 оноо авсан нь финалын тоглолтод нэг багийн тоглогчид 40-өөс дээш оноо авсан анхны тохиолдол болжээ.
/VI.02/ Цуврал 1: "Клевлэнд Кавалерс" –"Голдэн Стэйт Уорриорс" – 89 –104
/VI.05/ Цуврал 2: "Клевлэнд Кавалерс" – "Голдэн Стэйт Уорриорс" 77- 110
/VI.08/ Цуврал 3: "Голдэн Стэйт Уорриорс" – "Клевлэнд Кавалерс" 90-120
/VI.10/ Цуврал 4: "Голдэн Стэйт Уорриорс" – "Клевлэнд Кавалерс" 108– 97
/VI.13/ Цуврал 5: "Клевлэнд Кавалерс" – "Голдэн Стэйт Уорриорс" 112 –72
/VI.16/ Цуврал 6: "Голдэн Стэйт Уорриорс" – "Клевлэнд Кавалерс" ————
Ч.БОЛОР