ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Хүүхэд, хөгжлийн “Янзага” зусланд болж байна. 20 дахь удаагийн УАШТ хөвгүүд, охидын 103, хөвгүүдийн 86, нийт 189 багийн 1100 өсвөрийн волейболчид өрсөлдөж байгаа нь оролцогчдын тоогоор шинэ рекордыг тогтоолоо. Тэмцээн 12 хүртэлх, 13-14 насны гэсэн ангилалд болж байгаа бөгөөд медалийн төлөөх тоглолтууд ирэх пүрэв, баасан гаригт болно.

“Өнгөрсөн онд 131 багийн 700 гаруй өсвөрийн тамирчид оролцож байсан. Тэгвэл энэ жил 189 багийн 1100 тамирчид ирлээ. Зарим багт 6 -8 настай хүүхдүүд оролцохоор бүртгүүлсэн байна. Урьдчилсан шатны тоглолтууд ням гаригаас эхэлсэн. Нийт 521 тоглолт болж, медальтнууд тодорно. Бороо орохгүй бол тэмцээний хуваарь ёсоор пүрэв гаригт өндөрлөнө. Олон шилдэг багууд байгаа. Мөн анх удаа Дорнод, Сүхбаатар аймгаас багууд ирлээ. Тэмцээн энэ жил ихээхэн өрсөлдөөнтэй болж байна. Урьдчилсан шатны тоглолтуудаас сонирхолтой тоглолт олон гарч байна. Шинээр оролцож байгаа багууд хүчтэй байна." гэж тэмцээний ерөнхий шүүгч С.Мөнхдэлгэр хэллээ.
80 насны босго даваад буй Ж.Хаянхярваад нээлтийн ажиллагааны үеэр хүндэтгэл үзүүллээ. Мөн энэхүү тэмцээнээс төрөн гарсан шилдэг тамирчид үзүүлэх тоглолтыг сонирхуулсан юм.
Анх 1996 оноос хүүхэд багачуудыг волейболын спортод дур сонирхолтой болгох зорилгоор хүүхдийн зусланд зохион байгуулж байсан тус тэмцээн энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус тэмцээнийг ОУХМ Жаргалын Хаянхярваа гуай өөрийн нэрэмжит болгон санаачилж, өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулсаар ирсэн юм. Тэрээр 1935 онд Төв аймагт төрсөн бөгөөд Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд 1656 оноос эхлэн тоглож, 1962, 1966, 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон ганц тамирчин гэдгээрээ алдаршсан ахмад тамирчин, спортын зүтгэлтэн, буянтай буурал билээ.
Ч.БОЛОР