Тайванийн экс ерөнхийлөгчийг Хонгконгод айлчлахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Тайванийн экс ерөнхийлөгчийг Хонгконгод айлчлахыг хоригложээ

Тайванийн экс ерөнхийлөгч Ма Юн Жийг Хонгконгод айлчлахыг хоригложээ. Тэрбээр энэ зургадугаар сарын сүүлээр Хонгконгод болох Хэвлэлийн нийгэмлэгийн оройн зоогт уригдсан аж. Гэтэл түүний айлчлалыг хориглосон нь Хонгконгод айлчлахыг хориглосон нь “үл хүндэтгэсэн”, “Тайванийн ардчиллын дүр төрхийг дэлхий дахинд гутаасан” шийдвэр хэмээн төлөөлөгч нь мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Хонгконг дахь Бээжингийн нөлөө нэмэгдсэн учраас Тайвань зайгаа барих болжээ. Тайванийн шинэ ерөнхийлөгч Цай Ингвений эрх барих нам арлыг Хятадын нэг хэсэг гэсэн үзлийг эрс эсэргүүцдэг юм. Ма Юн Жи нь 1950 онд Хонгконгод төрсөн аж.

Эх сурвалж: Time

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж