Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг цацагдлаа

Тамхины хяналтын тухай хуулийг санаачлан батлуулж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тамхи татаж буй бичлэг сошиал ертөнцөд таржээ. Утсаар хийсэн энэхүү бичлэгт УИХ-ын гишүүн тамхи татангаа “Тамхи татах, архи уух, секс хийх. Энэ бол хүний амьдралд байх ёстой бүх юм. Тийм учраас энийг санаачилсан юм” гэж хэлжээ. Тэрээр хэн нэгэн гишүүний өрөөнд байсан бололтой.

Харин энэ талаар “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

“Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагайгийн хэлснээр энэ сарын 5-ны өдөр “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай гэсэн зурвастай захиа иржээ. Захидлыг задлан флашыг уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн дээрх бичлэг байсан гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр "Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи тамхины хууль санаачилсан хүн. Тэгээд  Төрийн ордонд архи тамхи хэрэглэж суугаа нь энэ Төрийн ордон дотор чухам юу болдгийн нэг жишээ"  гэж сэтгүүлч Т.Алтаншагай хэллээ. Тэрээр Л.Эрдэнэчимэг гишүүний шилжүүлсэн 50 сая төгрөгийг сонгуулийн штаб дээр нь аваачиж өгөхөөр явлаа гээд хурлыг хаасан юм.

Харин гишүүн Д.Эрдэнэчимэг Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нарыг түүнд дээрх 50 сая төгрөгийг өгөхөөр очихоор үед нь "Х.Бат-Ялалт найз нөхдийн журмаар 50 сая төгрөг зээлсэн. Бичлэгийг би үзээгүй байна. Үзээд тайлбар өгнө" гэсэн товч яриаг хэвлэлийнхэнд өгчээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж