Модон бөмбөгийн улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгийн улсын аваргууд тодорлоо

Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2016 оны тэмцээн 06 сарын 11-12 нд Гачуурт дахь “Монгол Шилтгээн” цогцолборын модон бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд "Аварга" ДС, Бага-нуур ХК, Мон-Алтиус-Мон Топ, ТЭЦ-3-ТӨХК-1, ТЭЦ-3 ТӨХК-1, ХААИС-1, ХААИС-2, Шивээ-Овоо ХК зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн нийт 8 байгууллагын эрэгтэй 44, эмэгтэй 28 тамирчид өрсөлдлөө.

Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулж, цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн таван төрлөөр дүгнэлээ.

Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 97 оноогоор ТЭЦ-3-ТӨХК-1 багийн тамирчин Б.Билгүүндалай, дэд байранд 98 оноогоор Бага-нуур ХК-ийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Мөнхбат, гуравдугаар байранд ТЭЦ-3 ТӨХК-1 багийн тамирчин Д.Отгонпүрэв 98 оноогоор, эмэгтэйчүүдээс 107 оноогоор ХААИС-1 багийн тамирчин спортын мастер Б.Оюунтуяа, 112 оноогоор ХААИС-2 багийн тамирчин спортын дэд мастер Б.Цэрэндулам, 114 оноогоор ТЭЦ-3-ТӨХК-1 багийн тамирчин Г.Отгонтуяа нар эхний гурван байрт тус тус шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Жил бүрийн тэмцээнүүдийн хувьд баг тамирчдын хамгийн оролцох сонирхолтой, шийдвэрлэх бөгөөд өрсөлдөөнтэй болдог тэмцээн бол талбайн цохилтын төрөл юм. Тус төрөлд Бага-Нуур ХК-ийн тамирчин ОУХМ Б.Мөнхбат, ТЭЦ-3 ТӨХК-1 багийн тамирчин М.Түвшинжаргал, ХААИС-1 багийн тамирчин Х.Пүрэвжаргал, эмэгтэйчүүдийн төрөлд ХААИС-1 багийн тамирчин Б.Оюунтуяа, Шивээ-Овоо ХК-ийн тамирчин спортын мастер Б.Хишигжаргал, ХААИС-1 багийн тамирчин Ж.Загас нар шалгарч медалийн эзэд болжээ.

Харин холимог хосын төрөлд ТЭЦ-3-ТӨХК-2 багийн тамирчид М.Түвшинжаргал, А.Цэрэнлхам /54 оноо/ алтан медаль, ХААИС-2 багийн Ч.Ууганбаяр, Б.Хишигжаргал /57 оноо/ мөнгөн медаль, Шивээ-Овоо ХК-ийн Б.Баттулга, П.Хүслэнзаяа /58 оноо/ хүрэл медаль тус тус хүртсэн юм. Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 54 оноогоор ХААИС-2 багийн тамирчин О.Мижиддорж, Б.Бэрхдаваа, 2-р байрыг ТЭЦ-3-ТӨХК-1 багийн Д.Мөнх-Оргил, Ш.Батжаргал нар 52 оноогоор, 3-р байранд Бага-Нуур ХК-ийн тамирчин Г.Батмягмар, Б.Наранбаатар нар эзэлсэн юм.

Эмэгтэйчүүдийн хосын төрлийн тэргүүн байранд 56 оноотой Шивээ-Овоо ХК-ийн Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн, дэд байранд 58 оноогоор Мон-Алтиус Мон Топ багийн М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц, 3-р байранд ХААИС-1 багийн М.Сугарсүрэн, Г.Мягмарсүрэн нар аваргууд боллоо.

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 414 оноогоор спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай ТЭЦ-3-ТӨХК-1 баг /Д.Мөнх-Оргил, Д.Отгонпүрэв, Н.Түвшинжаргал, Б.Билгүүндалай/, 430 оноогоор спортын дэд мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /Б.Баянбулаг, М.Ууганбаяр, Р.Пүрэвсүрэн, С.Ганбямба/, 442 оноогоор Бага-Нуур ХК-ийн баг /Б.Мөнхбат, Г.Төмөрбаатар, Г.Батмягмар, Б.Наранбаатар/, эмэгтэйчүүдээс 471 оноогоор спортын дэд мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /Б.Оюунтуяа, Ж.Наранчимэг, Ж.Загас, М.Сугарсүрэн/, 483 оноогоор Г.Болдбаатар дасгалжуулагчтай ТЭЦ-3-ТӨХК-1 баг /Т.Энхтүвшин, Г.Ижилцэцэг, Г.Отгонтуяа, Э.Цэнгүүл/, 507 оноогоор спортын мастер Б.Хишигжаргал дасгалжуулагчтай “Шивээ-Овоо” ХК-ны баг /Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн, П.Хүслэнзаяа, Г.Гантуяа/ нэг, хоёр, гуравдугаар байрын эздээр тодорчээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

  1. Спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай ТЭЦ-3-ТӨХК-1,2 баг /121.5 оноо/
  2. Спортын дэд мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1,2 баг /142.5 оноо/
  3. М.Ганболд дасгалжуулагчтай Мон-Алтиус Мон Топ баг /161 оноо/ цом, мөнгөн шагнал, медаль, хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа.

Тэмцээний хаалтын үеэр Олон улсын хэмжээний мастер цолыг ТЭЦ-3 ТӨХК-1 багийн тамирчин Т.Энхтүвшинд, спортын дэд мастер цолыг ДДС ХК-ний тамирчин Т.Хандсүрэнд гардууллаа.

МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж