“Хүрхрээ дээд лиг”-ийг түр хугацаагаар хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ дээд лиг”-ийг түр хугацаагаар хойшлуулжээ

Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Тиймээс амралтын өдрүүдэд болдог “Хүрхрээ Үндэсний дээд лиг”-ийн 7, 8-р тойргийн тоглолтуудыг хойшлуулжээ. Мөн шигшээ багийн тамирчид Гуам улсыг зорихоос өмнө легионер тамирчидтай хоёр удаа нөхөрсөг тоглолтыг хийхээр болсон байна. Энэхүү тоглолтууд зургадугаар сарын 18, 25-ны өдөр МХБХ-ны талбай дээр болно.

Гуам улсад зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ баг БНХАУ-ын Тайвань, Макао, Хойд Марианы багуудтай өрсөлдөнө.

ХУВААРЬ:

  • VI.30 – Монгол – Макао
  • VII.02 – Монгол -БНХАУ-ын Тайвань
  • VII.04 – Монгол -Хойд Марианы багууд тус тус тоглоно.

Манай баг тамирчид зургадугаар сарын 27-д Гуам улсын зорино.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж