Ж.Энхбаяр: Фракцийн эрх ашигт хүлэгдсэн төртэй, граммын эдийн засагтай улс боллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Фракцийн эрх ашигт хүлэгдсэн төртэй, граммын эдийн засагтай улс боллоо

УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяраас цаг үеийн асуудалд хариулт авлаа.

Эрх баригчид ард түмний амьдралыг сайжирсан гэх нь таны хувийн дүгнэлттэй нийцэж байна уу?

-Улс орны эдийн засгийн талаарх дүгнэлтэд ямар ч судалгаа, анализ хэрэггүй. Учир нь, ард түмэн өөрсдөө амьдралаараа, цаг хором бүрээр мэдэрч байна. Гадаад өрийнхөө зөвхөн хүүнд жилд 970 тэрбум төгрөг хийсгэж байна. Энэ бол хамгийн багадаа тэтгэврийг 200 гаруй мянга, төрийн албан хаагчдын цалинг 350 мянга гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх мөнгө. Монгол Улсын гадаад өр нэг хүнд 14 сая төгрөгөөр ноогдох хэмжээнд огцом өслөө. Үнэндээ Монгол Улс фракцын эрх ашигт хүлэгдсэн төртэй, талхаа таллаж авдаг граммын эдийн засагтай, цэцэрлэгт хүртэл хүүхдээ сугалаагаар оруулах хэмжээнд төрийн суурь үйлчилгээ нь аз, эзийн алдаг оног зүйл болж хувирлаа. Ийм амьдралыг дээрдсэн, сайжирсан гэж дүгнэх боломжгүй.

Б.ХАШ

ЭХ СУРВАЛЖ: УИХ-н сонгуулийн 50-р тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаярын штаб-аас

enkhbayarj.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж