Азийн орнууд цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, пуужингийн тусгалын хүчин чадлаа нэмэгдүүлэх болсныг Стокгольм дахь олон улсын энхийн судалгааны институт мэдээлжээ. АНУ, ОХУ аажмаар цөмийн зэвсгийн нөөцөө багасгаж байхад Хятад улс цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа аж. Хятад улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд (NPT) нэгдсэн орнуудын нэг юм. Хятад 260 орчим цөмийн хошуутай гэж мэдээлж байна. Хятадын газар, тэнгис, агаарт суурилсан цөмийн хүчинд 190 орчим цөмийн зэвсэг харъяалагддаг аж. Түүнчлэн Энэтхэг, Пакистан цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн бол Хойд Солонгос улс 10 ширхэг цөмийн хошуу хийх хэмжээний материалын нөөцтэй болжээ.
Энэ 2016 он гарсаар АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль, Хойд Солонгос зэрэг есөн орон нийт 15395 цөмийн хошуу эзэмшиж байгаа аж.
Эх сурвалж: Janes.com
Б.АНХТУЯА