УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 19.30 цагт дууслаа. Өнөөдөр бүлгийн хуралдааны талаар мэдээлэл өгөхгүй юм байна. Эх сурвалжийн мэдээгээр МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн тогтолцоогоор мажоритар давамгайлуулна гэсэн хатуу байр суурь дээрээ үлдэхээр болсон бөгөөд маргааш өглөө 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг зарлуулахаар тогтжээ. Ямар ч тохиолдолд чуулганы нэгдсэн хуралдааныг хийлгэж үлдээд буй асуудлуудыг хэлэлцүүлэхээр байр сууриа нэгтгэсэн байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн сая Сонгуулийн тогтолцоог нэг мөр шийдтэл чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг байр суурь дээрээ хатуу үлдэх шийдвэр гаргасан юм. Ингэж хоёр бүлгийн санал дахиад л зөрснөөр өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
Д.ОЮУН