Филиппинийг дайны байдалтай харуулсныхаа төлөө уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Филиппинийг дайны байдалтай харуулсныхаа төлөө уучлалт гуйв

Филиппинчууд зургадугаар сарын 12-нд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэжээ. Гэтэл олон нийтийн сүлжээ “Facebook”-ээр Филиппинийг дайны байдалд байна гэж илэрхийлсэн байна. “Facebook” сайтад Филиппиний төрийн далбааны улаан өнгийг дээш нь харуулан оруулсан ийм буруу ойлголт төрүүлсэн аж. Филиппиний төрийн далбааны улаан өнгөтэй хэсгийг дээд талд байрлуулснаар дайн болж байгааг илэрхийлдэг аж. Энэ хэрэгт “Facebook” сайтын зүгээс санаатай бус үйлдэл байсан хэмээн уучлал гуйжээ.

Эх сурвалж: Fox news

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж