Хятадын аж үйлдвэр тавдугаар сард зургаан хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Хятадын аж үйлдвэр тавдугаар сард зургаан хувиар өсчээ

Хятадын аж үйлдвэрийн өсөлт тавдугаар сард өмнөх оны  мөн үеийнхтэй харьцуулахад зургаан  хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Өсөлт нь  өмнөх  сарын хэмжээнд байна. Энэ тухай Хятадын статистикийн алба мэдээлжээ.
Авто үйлдвэрлэл болон химийн болон өнгөт металлын үйлдвэрлэл хамгийн өндөр өсчээ. Хятадын аж үйлдвэрийн 41 салбарын 34-т нь өсөлт гарчээ.  

Хятадын хөдөө аж ахуйгаас бусад салбарт хөрөнгө оруулалт 9,6 хувиар нэмэгдэв. Харин оны эхний дөрвөн сард дээрх үзүүлэлт 10,5 хувьтай байсан юм.

Өмнөх оны мөн үеийнхээс бөөний худалдаа 10 хувиар нэмэгдэж, харин худалдааны удаашралт нь 0,1 хувьд хүрсэн юм. Өмнөх сарынхаас энэ үзүүлэлт 0,76 хувиар нэмэгдэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж