Ардчилсан нам эсэргүүцэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам эсэргүүцэхээр болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр ширүүхэн болж өндөрлөв. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй мөн холбогдож амжжээ. Учир нь МАН-ын зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлэх Тавантолгойн төслийг одоогийн хувилбараар нь баталж, оронд нь Сонгуулийн тухай хуулийг МАН-ын бүлгээс баримталж байгаа саналын хүрээнд тохиролцъё гэсэн аж. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд дээрх саналд бухимдаж, маргалдсаны эцэст МАН-аас тавьсан саналыг хүлээж авахааргүй болж, санал нэгтэй эсэргүүцэхээр тохиролцжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж