Меркель Хятадын ерөнхий сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Меркель Хятадын ерөнхий сайдтай уулзав

Германы канцлер Ангела Меркель Бээжинд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцянтай худалдааны асуудлаар уулзжээ. Хятадын гангын үйлдвэрлэл хэрэгцээнээс давсан байгаа ч энэ нь олон улсын эрэлт буурснаас үүдсэн гэж Ли Кэцян мэдэгджээ. Хятадын гангын хэт үйлдвэрлэл олон улсын зах зээл дээр үнэ буурахад нөлөөлж Европын компаниудыг шахаж байгаа аж. Хятадын засгийн газраас төрийн өмчийн ган, нүүрсний үйлдвэрүүдийг хааж, олон сая хүнийг ажилгүй болгох төлөвлөгөөг энэ онд танилцуулсан билээ.

Түүнчлэн Барууны фирм, компаниуд Хятадын зэх зээлд нэвтэрч үйл ажиллагаа явуулах сонирхол их байгаа ч Бээжингийн зүгээс хязгаарлалт, саад тавьж байгаа талаар хоёр орны лидерүүд ярилцаж байна.

Германы канцлер Ангела Меркель ням гаригт /2016.06.12/ Хятадад бизнесийн 20 гаруй төлөөлөгчийн хамт Бээжинд аж. Хятад нь Германы дөрөв дэх том худалдааны хамтрагч орон бөгөөд өнгөрсөн онд 163 тэрбум еврогийн худалдаа, наймаа хийжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж