Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээний VI тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдлаа. МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн болон "ДЦС-4" талбайд нийт таван тоглолт болсон юм.
Бямба гаригт гурван тоглолт явагдсаны нэг нь "ДЦС-4" талбай дээр "Эрчим" болон "Улаанбаатар" клубуудын хооронд өрнөсөн. Тоглолт эхэлсэнээс таван минутын дараа "Улаанбаатар" хаалгач, хамгаалагч хоёрын үл ойлголцолыг И.Шута шийтгэн тооны харьцааг 1:0 болгосон. Уг гоолоос зургаан минутын дараа "Эрчим" клубын нэгэн аюултай довтолгоон хаалганы үеэр шон онон ойж гарч ирсэн нь бөмбөг "Улаанбаатар"-ын хамгаалагч Л.Мөнх-Эрдэний биед цохигдон гоол орсон. Гоол ороод минут болоогүй байхад эхний гоолын эзэн И.Шута тоог 3:0 болгон холдуулсан. "Улаанбаатар" клубын тааруу хамгалалт үүгээр дуусаагүй. Тиймдээ ч М.Төгөлдөр 19, Б.Даваажав 38, М.Нацүки 39 нар гоол оруулан эхний үе 6:0-ээр өндөрлөсөн.
Эхний үед асуудлыг шийдсэн "Эрчим"-ээс хоёрдугаар үед И.Шута 60, 78 дахь минутад гоол оруулан энэ тоглолтод "покер" толилуулсан. Ингээд цомыг хамгаалагчид өрсөлдөгчөө 8:0-ээр буулган авч хүснэгийг 15 оноотойгоор тэргүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: www.facebook.com/MongolianFootballFederation