УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өнөөдөр хуралдаж, 18.50 цагт хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдааны талаар өнөөдөр тодорхой мэдээлэл хийхгүй юм байна. Харин эх сурвалжаас авсан мэдээллээр Ардчилсан намын бүлгийнхэн пропорциональ, мажоритар тогтолцооны харьцааг 38:38 байлгах сүүлийн хувилбар дээрээ хатуу зогсоно гэдгээ сая мэдэгджээ.
МАН-ын бүлэгтэй зөвшилцөлд хүртлээ УИХ-ын үйл ажиллагаанд орохгүй гэдгээ гишүүдийн дийлэнх илэрхийлсэн байна. Цөөн гишүүн хуралдаанд оролцож, бусад асуудлаа хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байжээ.
Тэгэхээр маргааш ч УИХ-ын үйл ажиллагаа гацаанд байх бололтой.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.
Д.ОЮУН