Наадмаар ажиллах худалдаа, үйлчилгээний хуваарь

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Наадмаар ажиллах худалдаа, үйлчилгээний хуваарь

АРДЫН ХУВЬСГАЛЫН 90 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ  БАЯР НААДМААР  ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ  ЦАГИЙН ХУВААРЬ


НЭГ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ   

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07-р сарын 09, 10-нд  08.00-24.00 цагт ажиллаж, 07- р сарын 11, 12-нд амарч, 07-р сарын 13 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК-ны сүлжээ дэлгүүрүүд 07-р сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07-р сарын 11-нд Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07-р сарын 11, 12-нд “Улсын их дэлгүүр”, “УИД”-ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, 07-р сарын 13-нд 10.00-21.00 цаг хүртэл ажиллана. 07 –р сарын 11-13-ныг дуустал “Номин стандарт” амарна.
   
“Номин холдинг” ХХК-ны бүх салбарууд  07-р сарын 14-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-23.00 цагийн хооронд ажиллана.

Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 -22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллана.

“Скай” их дэлгүүр 07-р сарын 10, 11, 12, 13-нд 10.00-21.00 цаг, “Скай”  хайпермаркет 09.30 – 20.00 цагт ажиллана. 07-р сарын  14-16-ыг дуустал амраад, 07-р сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны төв 07 -р сарын 10-нд ердийн цагийн хувиараар   10.00-19.00  цагт  ажиллаж,  07-р сарын 11-ээс эхлэн 07-р сарын 17-нийг дуустал  амарна. 07-р сарын 18-с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07-р сарын 10-нд ердийн цагийн хувиараар бүтэн ажиллаж,  07-р сарын 11 -15-ыг дуустал амраад, 07-р сарын 16-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв 07-р сарын 10-нд өглөө 08.00-20.00 цаг хүртэл   ажиллаж,   07-р сарын   11, 12, 13-нд   амраад,   07-р сарын 14-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.   

“Хүчит шонхор” худалдааны төв  07-р сарын 10-нд өглөө 06.00 –18.00  цаг  хүртэл  ажиллаж,  07-р  сарын  11-15-ыг дуустал амраад, 07-р сарын 16-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 07-р сарын 10-нд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, 07-р  сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад,  07- р сарын 16-с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 -р сарын 10 -нд  10.00-20.00  цагт    ажиллаж,  07-р  сарын 11, 12, 13-нд  амраад,  07-р сарын 14-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хотын төвийн томоохон сувинер, бэлэг дурсгалын дэлгүүрүүд  07-р сарын 10,11, 12-нд 09.00 -19.00 цагт ажиллана. “Цэцэг төв” 07 сарын 10, 11, 12-нд 11.00 -17.00 ажиллаж, 07 –р сарын 13, 14 –нд бүх дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХОЁР. НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны  газар, түргэн  хоолны газрууд  07-р  сарын 10, 11, 12-нд ердийн  цагийн  хувиараар  ажиллаж,  07-р сарын 13,14-нд амраад, 07-р сарын 15-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
   
Баар цэнгээний газрууд 07-р сарын 10, 11, 12-нд ердийн цагийн хувиарийн дагуу ажиллаж, 07-р сарын 13, 14-нд амраад, 07-р сарын 15-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

ГУРАВ.  НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтийн тээврийн үйлчилгээ 2011 оны 07-р сарын 11, 12-ны өдрүүдэд 08.00-23.00 цагт, 07-р сарын 13-нд 08.00 -22.30 хооронд үйлчилнэ.

Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, туслах 102 чиглэлд 903 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Үүнээс их багтаамжийн автобус, тролейбус 67 чиглэлд 612, бага багтаамжийн автобус 26  чиглэлд 221 хэрэгсэл үйлчилнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 26 чиглэлийн 203 автобус орж, 16 чиглэлийн 117 автобус 120 мянгатын зогсоолд очно.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж