Газраа чөлөөлсөн 25 иргэн байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Газраа чөлөөлсөн 25 иргэн байртай боллоо

Улаанбаатар хотын хэмжээнд 24 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж, орон сууц барих шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан байдаг.

Дээрх шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 25 хороо дахин төлөвлөлтөд хамрагдаж, орон сууц барих ажил эхэлсэн юм. Дээрх хорооноос 22 айл газраа чөлөөлж, байраар солих гэрээ хийсэн нь биеллээ олж, өнөөдөр өрхийн эзэд байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

Онцлоход өнгөрсөн тавдугаар сард 5104 айлын 69 орон сууцны барилга, 1044 автомашины гараж, 209,246 метр квадрат үйлчилгээний барилга зэрэг иж бүрэн “Шинэ амгалан” цогцолбор хороолол ашиглалтад орсноор хашаа байшингаа тохилог сууцаар сольсон 50 айл байртай болсон юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж