Англи, ОХУ-ын тоглолт тэнцээгээр өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Англи, ОХУ-ын тоглолт тэнцээгээр өндөрлөв

Спортын хамгийн том үйл явдлуудын нэг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 10-ны өдөр Францын Сен-Дени хотноо эхэлсэн. Анх удаа шилдэг 24 баг өрсөлдөж буй тус тэмцээний хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн өдрүүдэд явагдлаа.

Нээлтийн тоглолт "А" хэсгийн Франц-Румын тоглолтоор эхэлсэн. Энэхүү тоглолтод талбайн эзэд 2:1-ээр өрсөлдөгчөө хожсон юм. Тэгвэл мөн энэ хэсгээс Швейцарь эхний тоглолтод Албаныг хожсон. "В" хэсгээс Уэльс, "С" хэсгээс Польш, Герман, "D"-с Хорватын багууд боломжит гурван оноог авлаа.

VI.11 – А хэсэг: Франц – Румын  2-1 /Сен-Дени хот, Стад де Франс/

VI.11 – А хэсэг: Албани – Швейцарь 0-1

VI.12 – В хэсэг – Уэльс – Словак 2-1

VI.12 – В хэсэг – Англи – ОХУ 1-1

VI.12 – D хэсэг – Турк – Хорват 0-1

VI.13 – С хэсэг – Польш – Хойд Ирланд 1-0

VI.13 – С хэсэг – Герман -Украин 2-0

VI.13 – D хэсэг – Испани – Чех 

VI.14 – E хэсэг – Ирланд – Швед

VI.13 – Е хэсэг – Белги – Итали

VI.13 – F хэсэг – Австри  – Унгар

VI.13 – F хэсэг – Португаль – Исланд

 

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж