Үерийн далангийн хамгаалалтын зурвасыг батална

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Үерийн далангийн хамгаалалтын зурвасыг батална

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны шугамын хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журмын тухай, Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хэмжээг тогтоох тухай гээд хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатарт  130 км шороон болон цутгамал, бетонон далан суваг бий. 1960 оны их үерийн дараагаас нийслэлд далан шуудуу барьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл 1966 онд барьсан далан суваг өнөөдөр элэгдэлд орж муудсан байна.

Түүнчлэн хэд хэдэн томоохон далан сувгууд байдаг ч мөн л мууджээ. Харин далан сувгуудыг хамгаалалтын зурвас тогтоогоогүй, эрх зүйн зохицуулалт байхгүйгээс айлууд хашаагаа шахаж хатгах, ирмэгт нь тулгаж орон сууц барьснаар аюулгүй байдлыг алдагдуулдаг байна. Иймээс хамгаалалтын зурвас тогтоох зайлшгүй шаардлага гарчээ. 

Д.Нямхүү:
/НИТХТ/ Үерийн хамгаалалтын худаг барилаа гэхэд дараа нь яаж хамгаалах вэ. Энэ журмаар зохицуулах уу?

Л.Алтангэрэл: /Ерөнхий инженер/ Өнөөдрийн хурлаар тогтоол гарч хамгаалалтын зурвасыг баталгаажуулж өгвөл журмаар бүрэн зохицуулж болно. Ер нь жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж засвар шинэчлэлийг хийж байх хэрэгтэй хэмээв. Түүнчлэн тэргүүлэгчдийн асуултад хариулж, санал хурааснаар хурлаас тогтоол гарлаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж