Зуны халуун өдрүүдэд наршилтаас сэргийлье!

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Зуны халуун өдрүүдэд наршилтаас сэргийлье!

Халуун бүгчим өдөр малгайгүй/шүхэргүй удаан хугацаагаар байж үүний зэрэгцээ шингэн дутагдсны улмаас биеийн дулаан зохицуулгын систем алдагдаж наршилт үүсдэг.

Heat stroke буюу наршилт гэдгийг анагаах ухаад биеийн ерөнхий температур 40.5ºC-ээс ихсэхийг хэлдэг. Наршилтын үед төв мэдрэлийн тогтолцоог хамарсан хүндрэл үүсгэх аюултай бөгөөд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай.

Наршилтын үед илрэх шинж тэмдгүүд:

  • Хамгийн гол шинж бол биеийн температур 40.5ºС-ээс ихсэх
  • Хамгийн эхний шинж тэмдэг муужрах байж болно.
  • Толгой өвдөх
  • Толгой эргэх, нүд бүрэлзэх
  • Бие халуун боловч хөлс гарахгүй.
  • Арьс улаан, халуун бас хуурай байна.
  • Булчин суларч, хөндүүрлэх
  • Дотор муухайрч бөөлжих
  • Зүрхний цохилт түргэсэх (Цохилт хүчтэй эсвэл сул аль нь ч байж болно.)
  • Өнгөц, түргэн амьсгална.
  • Үймрэх, орон зайн баримжаа алдагдах, гуйваж дайвах
  •  
  • Ухаан балартах

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж:

  1. Хэрвээ та хэн нэгнийг эсвэл хүүхдээ наршсан гэж таамаглаж байгаа бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эмнэлгийн тусламж авахгүй хойшлуулах нь амь насанд аюултай эрсдэл ч үүсгэж мэднэ гэдгийг та санаарай!
  2. Эмнэлгийн тусламж ирэхийг хүлээх зуур хүйтэн, сэрүүхэн, сүүдэртэй газар аваачиж шаардлагагүй хувцаснуудыг тайлна.
  3. Өвчтний биеийн температурыг бууруулах гэж хичээгээрэй. Ингэхдээ:
    1. Чийгтэй, нойтон алчуураа өвчтний арьсыг норгоно.
    2. Хүйтэн мөс, алчуурыг суга, цавь, хүзүү, нуруу зэрэг хамгийн их цусны судсаар баялаг газруудад байрлуулж, биеийн температурыг бууруулна.

Наршилтаас хэрхэн энгийн аргаар сэргийлэх вэ?

  • Сул чөлөөтэй, нимгэн хувцас өмсөх
  • Болж өгвөл том саравчтай малгай өмсөх. Хүүхдүүдээ гадаа тоглуулах гэж байгаа бол малгайг нь норгож өмсгөх
  • SPF 30 болон түүнээс дээш нарны хамгаалалтын тос түрхэх
  • Халуунд удаан байх бол шингэн зүйл уух
  • Кафейн, спирт агуулсан уух зүйлсээс татгалзах. Учир нь эдгээр шингэнүүд биеэс ус гадагшлуулалтыг нэмэгдүүлж, өвчнийг улам хүндрүүлнэ.

Эх сурвалж: doctorpro.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж