Болзошгүй аюулын үед бэлэн байхыг даалгалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Болзошгүй аюулын үед бэлэн байхыг даалгалаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн сараас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас олон айл, өрх усанд автсан билээ. Тиймээс  иргэдийн амь нас эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн үерт өртсөн газрын хөрс, зам талбай бохирдсоны учир халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, айл өрхүүдэд эрүүл ахуйн дэглэм сахиулах, сурталчилгаа явуулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Ажлын явц чанарт хяналт тавьж, өвчлөл гарсан тохиолдолд голомтыг таслан зогсоож, өрхийн эмчийн хяналтад авч ажиллахыг Нийслэлийн эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар, Онцгой байдлын газар, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн үерийн аюултай бүсэд буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цаашид шинээр нэмж буулгахгүй байх, далан сувгийг цэвэрлэж, засах, ус нэвтрүүлэн өнгөрүүлэх чалдварыг сайжруулан, болзошгүй гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг тодотгохоор боллоо. Хүн хүч техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж