Сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ жилийн хаалтын барилдаан зургадугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд сумын заан 208, сумын харцага 2, сумын начин 15, залуу бөх 55 нийт 280 бөх зодоглосноос Завхан аймгийн отгон сумын харьяат, Даян дэвжээний бөх сумын заан Т.Дүгэрдорж түрүүлж, Увс, аймгийн Ховд сумын харьяат, Таван-Хан дэвжээний бөх сумын заан Н.Ширчинхүү үзүүрлэж, Өвөрхангай аймгийн хархорин сумын харьяат, ИМХ дэвжээ, Монгол жонш ХХК-ны бөх сумын заан О.Наранбаатар шөвгөрлөө.
Сүүлийн гурван бөх тойргоор барилдсан агаад эхний тойрогт гурван биеэ тойрч хаясан тул дахин барилдаж Т.Дүгэрдорж нөгөө хоёрыгоо давснаар түрүү бөхөөр тодорсон юм.
ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn