Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хэмжээг тогтоох талаар НИТХТ-ийн хуралдаанаар хэлэлцлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авах аж ахуйн нэгж 20,0 сая төгрөг төлөхөөр болсон билээ. Хуулийн энэ заалтыг эсэргүүцсэн байгууллага аж ахуйн нэгжийнхэн холбоо байгуулж хүсэлтээ илэрхийлснээр УИХ-аас уг заалтат дахин нэмэлт, өөрчлөлт хийжээ. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан аймаг нийслэлийн иргэдийн хурал тогтоох хуулийн заалтын дагуу нийслэлд согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авах мөнгөний хэмжээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа. Өнөдр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 400000-100000 төгрөг, сул агууламжтай бол 120000-300000 төгрөгөөр авах юм байна.
Харин өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 600000-150000 төгрөг, сул бол 300000-750000 төгрөгөөр олгох аж. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 40000-100000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр боллоо.