Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Оросын шинэ бахархал

ОХУ-ын "Иркут" корпораци дунд зайн зорчигч тээврийн “MC-21” нисэх онгоц зохион бүтээснээ танилцуулжээ.

Энэхүү нисэх онгоц нь Европт үйлдвэрлэсэн бусад онгоцуудаас олон талаараа давуу гэдгийг Оросын хэвлэлүүд онцолж байгаа ба бусад орны хэвлэлүүдэд Оросын шинэ бахархал хэмээн онцолжээ.

Уг онгоцыг 2017 оноос эхлэн олноор нь үйлдвэрлэх ба 160-211 хүний суудалтай “МС-21-300”, 130-165 хүний суудалтай “МС-21-200” гэсэн хоёр загвартай юм  

"Иркут" корпорацийн дэд захирал Владимир Волков “Энэ онгоцыг металлаар биш холимог материалаар хийсэн учраас илүү хөнгөн, илүү хүчтэй” хэмээн онцолжээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж