“NBC” телевизийн "Voice" шоуны оролцогч Кристина Гримми бусдын гарт амиа алдсанд АНУ-ын дуучид гашуудаж байна. Дуучин Селена Гомез “Миний элэг эмтэрч байна. Кристина би чамайг санаж байна” хэмээн жиргэж, хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Түүнчлэн “Before You Exit” хамтлаг “Кристина бол хайр татам, халамжтай, үзэсгэлэнтэй, зүрх сэтгэлтэй хүн байсан. Тэр гайхалтай дуучин төдийгүй сайн найз” хэмээн жиргэжээ. Кристинагийн сүүлийн тоглолтын өмнө хийсэн бичлэгийг “YouTube” сайтад гурван сая удаа үзжээ.
Өнгөрсөн баасан гаригт /2016.06.11/ Плаза Лив театрт болсон тоглолтын дараах гарын үсэг зурах ажиллагааны үеэр Кристина Гриммид нэгэн эрэгтэй дөхөж ирээд бууджээ. Дуучныг хөнөөсөн эрэгтэйг Кевин Жеймс Лойбл гэдэг аж. Тэрбээр Кристинаг буудсаныхаа дараа амиа егүүтгэжээ. Гарын үсэг зурах ажиллагаанд 120 орчим хүн цугласан байжээ.
"Voice" шоуны зургадугаар улиралд оролцсон Кристина Гримми дуучин Майли Сайрусын "Wrecking Ball" дуугаар үзэгчид, шүүгчдийн анхаарлыг татаж чадсан байв.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: CNN